Алтай сумын товч танилцулга Баян-өлгий аймгийн Алтай сум нь хуучнаар БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959 оны 02-р сарын 129-р зарлигаар одоогийн Буянт сумаас өрх тусгаарлан Хар бут голын эрэгт сууриа тавьж байгуулагдсан хуучнаар Ховд аймгийн Жаргалант, Сагсай хошуунд харьяалагдаж байсан тус сум нь 316356 кв/га газар нутагтай.
Үүнээс 38417 кв/га нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг.
Далайн түвшнээс дээш 2150-3750м оршидог. Ёлтын сав газарт үзэсгэлэнт байгаль бүхий байгалийн цогцолборт газар нутагтай.
Засаг захиргааны хувьд 5 багтай ба 1-р баг Харнуур, 2-р баг Улаанхад, 3-р баг Шарговь, 4-р баг Чихэртэй / сумын төв /, 5-р баг Бор бургас багууд юм.
2021 оны тооллогоор 1184 өрх, 4300 хүн амтай 164278 толгой малтай.
Сумын төв нь аймгийн төвийн баруун урьд хэсэгт байрладаг.