Баян Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн товч танилцуулга

Шилэн данс: https://shilendans.gov.mn/org/1740


Танилцуулга


Баян Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төв нь 1959 онд Улаан булан нэртэйгээр анх байгуулагдсан.1980 онд “Ардын театр” болж хөгжиж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.1996 онд Соёлын төв болгон өөрчлөн зохион байгуулж,63 дахь жилдээ иргэдийн соёл урлагийн боловсролыг хөгжүүлэхэд төрийн бодлого шийдвэрийн дагуу өөрсдийн авьяас, хүч хөдөлмөр,сэтгэл зүрхээ шингээн ажиллаж байна.

Соёлын төв нь 250 хүний үзэгчдийн суудалтай. ОНСКабинеттэй ,бүжгийн дасгалын өрөө болон хөгжмийн дугуйлангийн танхимтай ба 5600 гаруй номын фонд бүхий 20 хүний суудалтай номын уншлагын заалтай.

Сум орон нутагт байгаа ардын авьяастангуудтайгаа хамтран ажиллаж, явуулж буй соёлын үйлчилгээний чанарыг өндөр түвшинд, цэвэр тохилог орчинд урлагийн мэргэжлийн сургалтыг соёлын үйлчилгээтэй хослон хэрэгжүүлж,ардын болон орчин үеийн урлаг соёлоор хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн уран бүтээлийг хөдөөгийн ард иргэдэд болон хөдөлмөрчидөд цаг тухайд нь хүргэж байна.

Соёлын төвийн эрхлэгчээр МУСТА Х.Саттигүл, хөгжмийн багш МУСТА У.Ергали, номын санч С.Жупар,бүжгийн багш М.Кенжегүл, өвийн ажилтан Х.Меруерт, үйлчлэгч К.Гаусар, И.Нуртай гэсэн долоон орон тоотоойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

You May Also Like