ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Алтай сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1963 онд 11-р сард тус сумын төвд 25 хүүхэдтэйгээр 1 бүлгээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Цэцэрлэгийн анхны багшаар Д.Жавзан, асрагч тогоочоор Батима нар ажиллаж байжээ.

1980 онд цэцэрлэгийн зориулалттай шинэ барилга баригдан 3 бүлгээр эрхлэгчээр Р.Чойно ажиллаж эхэлсэн. 1992 оноос эхлэн Б.Эрдэнэчулуун эрхлэгчээр 2017 он хүртэл 5 бүлэг 125 хүүхэд, 19 багш ажилтантай ажиллаж ирсэн байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байв. 2017 оноос цэцэрлэгийн эрхлэгчээр Х.Жанбота томилогдон 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгт 2022-2023 оны хичээлийн жилд 205 хүүхэд хамруулан 34 багш, ажилчин 7 бүлэгтэй ажиллаж байна.

Хувилбарт сургалт болох алслагдсан багийн малчдын сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдэд тэгш боловсрол олгох ажлын хүрээнд зуны цагт 3-4 зусланд зуны бүлэг ажиллуулан, 120 хүүхэд хамруулан 9-12 хүнийг 72 хонгоор ажилтай болгож, хүүхдүүдэд суурь боловсрол олгон амжилттай ажиллаж байгаа байгууллагын нэг юмаа.

Манай байгууллагад “Тэргүүлэх зэрэгтэй” 5 багш, 1арга зүйч, эрхлэгчтэй ба “Заах аргач зэрэгтэй” 1 багш нар маань – өөрсдийн туршлагаас залуу үеийн багш нартай хуваалцаж ажилладаг.

You May Also Like