Баян-Өлгийн аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн товч танилцуулга

Шилэн дансны холбоос: https://shilendans.gov.mn/org/1739


Танилцуулга


Алтай сумын Эрүүл мэндийн төв нь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын шийдвэрээр 1955-оны 4 дүгээр сарын 01- нд “Шар говь” бага эмчийн салбар нэртэйгээр байгуулагдаж, анхны бага эмчээр Хамзагийн Илияс сувилагчаар Сурахбаярын Ховдахан , асрагчаар Закериягийн Харахат нар ажиллажээ. Дараа нь бага эмчийн салбарын эрхлэгчээр Жентбайн Хабидолда 1957-1962 онд, тус сумаас төрөн гарсан “Анхны хүний бага эмч” Уалигийн Исхан 1962-1965 онуудад ажиллаж байсан.

1965 онд Хүний их эмчийн салбар болон өргөжсөн ба эрхлэгчээр нь М.Молдахан ажиллаж, анхны мухар олгойн мэс заслыг Д. Гончиг гэдэг хүнд хийжээ. Дараа нь их эмчийн салбарын эрхлэгчээр Б. Хайнел, Магай , Карилхан, Ж.Икранбек Жүкей, А.Хасен , Маухарагийн Абай /1965-1983 онуудад / нар тус тус ажилласан. 1965-1995 он хүртэл Хүний их эмчийн салбар, 1995-2011 онд сумын Хүн эмнэлэг , 2011 оноос сумын Эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаа явуулж байна.

1983 оноос Хүний их эмчийн салбарын эрхлэгчээр Алтай сумын уугуул , Алтай сумаас төрөн гарсан “Анхны хүний их эмч “ Рахымын Улыхпан 1983- 1997 онд, мөн сумын уугуул их эмч Жупарханы Доман 1997-2000 онд ажиллаж байсан. 2000-2019 онд Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр их эмч Рахымын Улыхпан, 2019 – оноос их эмч Матайн Баршагүл ажиллаж байна.

Тус Эрүүл мэндийн төв нь үйлчлэх хүрээний 5 багийн 1139 өрхийн 4428 гаруй хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон, эрүүл мэндийн анхан шатны суурь тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн төв нь дарга-1, их эмч-3, бага эмч-4, статистик эмч-1, эх баригч-1, сувилагч-5, лаборант-1, вакцинатор-1,НЭМА-1, ня-бо-1, Нярав-1, тогооч-1, ариутгагч-1, үйлчлэгч-3, жолооч-1,эмийн санч-1, манаач 1 гэсэн 28 хүний бүтэц орон тоотой, үйл ажиллагаа явуулж сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хангаж, хөдөөгийн хүн амд нийгмийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Нийт 17 ортой, 2010 онд ашиглалтанд орсон 2 давхар эмнэлгийн зориулалтаар баригдсан, байранд үйл ажиллагаа явуулдаг.

Эрхэм зорилго:

Үйлчлэх хүрээний хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны суурь тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хөнгөн шуурхай хүргэж, эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын үндсэн үзүүлэлтүүдийг жил дараалан тогтвортой дээшлүүлэхэд оршино.

Их эмч Рахымын Улыхпан нь он удаан жил Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллан, сумын эмнэлэгт эмнэлгийн удирдлагын менежментийг боловсронгуй болгох, эмчилгээ үйлчилгээний технологийг хөгжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэн чадавхжуулах, байгууллагын мэдээлэл, технологийн чадавхи, эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлэн, эмчилгээ, үйлчилгээ явуулах ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө санаачлага гарган ажиллаж , удирдлагын зөв менежментийг бий болгосон.

Эрүүл мэндийн төв нь ажлын үзүүлэлтээр 2010 онд аймагт 3- р байр, 2011 , 2012 онуудад 1- р байранд 2010,2011 онд Эхэд ээлтэй эмнэлэг шалгаруулах болзолыг хангаж 2, 3 – р байранд тус тус шалгарч байсан . ЭМТ – нь 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад эрүүл мэндийн салбарын ажлын үзүүүлэлтээр аймагт 1-р байранд, 2020 онд 3-р байр, 2021 онд 2-р байранд тус тус шалгарч байсан.

2016 – онд Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл Төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн судалгаагаар улсад шалгарч тус зөвлөлийн шийдвэрээр “Хичээнгүй зүтгэл, мөнгөн гэрэгэ “ цом, хүндэт өргөмжлөл хүртсэн.

2017- онд мөн Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл Төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн эдийн засгийн чадамжийн суурь судалгааны үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг ханган биелүүлж тус байгууллагаас “МОНГОЛ ЧАНАР “ цом өргөмжлөл хүртсэн.

2018 онд нийгэм эдийн засгийн судалгааны “ЭРДЭМ ОЮУН” сангаас хэрэгжүүлж буй “СТАНДАРТ-2018” хөтөлбөрийн ерөнхий шалгуурыг хангаж, тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр “СТАНДАРТ -2018” цом, өргөмжлөлийг хүртсэн байна.

2006 оноос хойш 6 удаа магадлан итгэмжлэгдсэн ба 2022 онд Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд орж 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэлийн батламж авсан.

Танилцуулгыг бичсэн: Статистикч Р.Жайнар

Хянасан: ЭМТ – ийн дарга М.Баршагүл

You May Also Like