ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 09 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв.
Тус шуурхай хурал 6 сарын 1-ээс эхлэн түр завсарласан ба өнөөдрөөс эхлэн эхэлж байгаа.
Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн хугацаанд буюу долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, үүрэг даалгавар өгөв.
Үүнд:
1. Засгийн газар, аймаг, сумдын Засаг дарга нарын үйл, ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд анхаарах.
2. Иргэдэд үзүүлэх зохих үйлчилгээг цаг алдалгүй, чийрэгдэлгүй хүргэж ажиллах.
3. Аймгийн Засаг дарын захирамжаар батлагдсан журмын дагуу 5 дахь өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх гэсэн заалтыг сумдаа хэрэгжүүлэн ажиллах.
4. Намрын мод тарилтын ажлыг зохион байгуулах.
5. Хоршоо хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөнд анхаарах зээл хүсч буй иргэд, ААН-ийн хүсэлтийг хүлээж авч эргэн төлөлт холбогдах журамд заасан хэмжээнд хүрсэн тохиолдолд зээл олгох асуудлыг зохион байгуулах.
6.Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургалтын чанарт анхаарах
7. Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх

You May Also Like