1-ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд 1 дүгээр баг /Хар нуур /-ийн Иргэдийн Нийтийн Хурал амжилттай зохион байгуулагдав. Уг хуралд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл ард иргэдийн санал бодлыг сонсож ажиллав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.

Үүнд:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах.

2. Зусланд гарах, намаржаанд орох хугацааг тогтоож батлах.

3. Уулын болон голын хадланд орох хугацааг тогтоож батлах.

4. Хуц, ухна маллах малчныг сонгож батлах.

5. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийж хэрэгжүүлэх ажилд ард иргэдээс авсан саналын эрэмбийг батлах.

You May Also Like