Шуурхай хурал болж өнгөрлөө

Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 07 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв.
Ээлжит шуурхай хурал эхлэхээс өмнө сумын Засаг дарга аймгийн шуурхай хуралд цахимаар оролцож, дараа нь сумын удирдах, гүйцэтгэх ажилтнуудын шуурхай хурлыг удирдан зохион байгуулав. Удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:
1. Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах.
2. Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс албан байгууллагуудын гал тогоо, хувийн гуанз, хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж дүнг дараачийн шуурхай хуралд танилцуулах .
3. Өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
4. Орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд анхаарч ажиллах.
5. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг эрчимжүүлэх.
6. ОНО-ын давсан хэсгээс нийлүүлсэн согтуурлын хэмжээ шалгах хэрэслийг хууль тогтоомжийн хүрээнд ашиглах.
7. 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ажлын хэсэгээр хэлэлцэж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах

You May Also Like