ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 13 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:
1. Сайн дурын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх
2. 2022 онд орсон малын албан татварын тооцоог гаргаж сумын ИТХ-ын ээлжит хуралдаанд оруулан танилцуулах
3. Хөнгөлттэй үнээр олгосон хорголжин тэжээлийн тооцоог хийж дахин өвс,тэжээл татаж авах арга хэмжээ авах.
4. Наурызын баярыг тохиолдуулан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах.
5. Золбан нохой устгах арга хэмжээ авах.
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

5

You May Also Like