ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 16 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.
Үүнд:
1. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн хамрагдалтыг нэмэгдүүлэн ажиллах, хуулийн хугацаанд дуусгах арга хэмжээ авах
2. Дээд газраас ирж байгаа үүрэг, чиглэлийн биелэлтийг цаг тухайд холбогдох газруудад хүргүүлэн ажиллах.
3. Том малын зүй бүс хорогдлын мэдээг үнэн бодит гаргахад анхаарах
4. Багийн засаг дарга нар ард иргэдтэй байнга холбоотой байж санал бодлыг сонсож салхи шуургатай үед гэрээсээ гарахгүй байх талаар сэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээ авах
5. Хийж буй ажлаа ард иргэдэд суртчлан таниулахад сумын нэгдсэн Веб сайтаар дамжуулж мэдээлэх.
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

14

You May Also Like