ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 02 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.

Үүнд:

1. Тоон гарын үсгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх

2. Цаг агаарын мэдээллийг ард иргэдэд цаг алдахгүй хүргэх арга хэмжээ авах.

3. Малын хөлийн албан татварт анхаарах

4. Оторт байгаа иргэдэд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх арга хэмжээ авах.

5. Жирэмсэн эхийн хяналтыг сайжруулах.

6. Орон нутгийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх талаар тусгай төлөвлөгөө гарган хэрэгжилтэнд анхаарал хандуулан ажиллах.

7. 2023 оны Газар зохон байгуулалтын төлөвлөгөөг батлагдсан төлөвөлгөөний дагуу зохион байгуулах

8. Сайн дурын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэн ажиллах.

9. Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажилд анхаарах өмнөх оныхоос ахиц гаргах арга хэмжээ авах.

You May Also Like