ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв.
Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.
Үүнд:
1. Албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулах.
2. Намрын мод тарих өдрийг зохион байгуулах.
3. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг эрчимтэй ажиллаж, гүйцэтгэл нь хангалтгүй байгаа ажлуудад анхаарч ажиллах, биэлэлтийг хангуулах.
4. Даваа гариг бүр аймгийн төвөөс ирж худалдаа наймаа эрхэлж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж орчны ариун цэвэрт анхаарч ажилах.
5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.
6. Дотуур байрны хүүхдүүдийн хоолны амт, чанарт анхаарах.
7. Малын хөлийн татварт анхаарах. Жилийн эцэст болж байгаатай холбогдуулын татвар цугуулах арга хэмжээг эрчимжүүлэх.
8. Хугацаат албан бичгийн хариуг хугацаанд хүргүүлж байх.
9. ЕБ- ын 1 дүгээр сургуулийн үдийн хоолны амт, чанарт хяналт тавах.
10. Салбар бүр өөрөөрсдийн ажилд анхаарал хандуулан, эрчимтэй ажиллах.
11. Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах.
12. Холбогдох хууль тогтоомж, заавар журмуудыг мөрдөж ажиллах.

You May Also Like