ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар  сарын 12 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын  ээлжит шуурхай хурал болж өнгөрөв.

Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг даргын шуурхай хурлыг дүгнэж,  албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:

  1. Сумын ИТХ- ын ээлжийт VIII хуралдаанд хэлэлцэх асуудлуудын бэлтгэл ажилаа хангуулж тарааж өгөх материалыг хуулийн хугацаанд өгөх.
  2. Золбин нохой устгах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ авах.
  3. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох хөнгөлттэй зээлийг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах.
  4. Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг хуулийн хүрээнд зохион байгуулах
  5. Мал тэжээвэр амьтад, хашаа,худгийн явцын хяналтын тооллогыг зохион байгуулах.
  6. Хүнсийн дэлгүүрүүдэд шалгалт тавих
  7. Сумынхаа нэгдсэн веб сайт засварлагдан ашигалтанд орсон тул ажлын тайланг нэгдсэн веб сайтаар дамжуулан ард иргэдтэй мэдээлж байх.

 

You May Also Like