Шуурхай хурал болж өнгөрлөө

Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 24 -ний өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв.
Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:
1. Сумын үнэ тогтоох комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэх
2. Сумын төвд шинээр тавигдаж байгаа цементэн хучилттай авто замын арчлалт, хамгаалалтанд анхаарах
3. Сумын төвд шинээр засвар хийгдсэн гэрэлтүүлэг болон нэмж тавьсан гэрэлтүүлгийг арчлалт, хамгаалалтад анхаарах
4. Малын хөлийн албан татварт анхаарах
5. Тус сумд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэх арга хэмжээ авах.
6. Газрын төлбөрийн асуудалд анхаарах.
7. Аймгийн Статистикийн хэлтсийн улсын байцаагчаас ирүүлсэн албан шаардлагын дагуу тодорхой ажил зохион байгуулж зөрчлийн талаар хийсэн ажлын тайланг хугацаанд хүргүүлэх.

You May Also Like