ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 08 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсож албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.
Үүнд:
1. Оны эхнээс эхлэн сар, улирал, жилийн төлөвлөгөөг боловсруулж холбогдох дээд шатны удирдлагуудад батлуулан хэрэгжийлтийг хангуулан ажиллах,ажлын уяндаа холбоог сайжруулан цаг ашилглатыг эрчимжүүлэн,төрийн үйлччилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэн ажиллах.
2. 2024 онд аймаг, сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажилуудын зураг,төсөв болон техникийн тодорхойлолтыг холбогдох дээд шатны байгууллагуудтай хамтран боловсруулж батлуулан ХАА-г зохион байгуулахад бэлтгэл ажлаа хангаж ажиллах.
3. Жирэмсэн эхийн хяналтыг эрчимүүлэх.
4. Тус сумд 1 дэх өдөр болгон ирж худалдаа наймаа эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах.

You May Also Like