ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 27 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:
1. Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлээх газраас ирүүлсэн ” Чиглэн хүргүүлэх ” тухай албан бичгийн хэрэгжлтийг хангуулан ажиллах .
2. Сумын ИТХ- аас гарсан шийдвэр болох
4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг буулгах арга хэмжээний бэлтгэл ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах.
3. Турк улсад өгөх хандивыг зохион байгуулах.
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

5

You May Also Like