ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол Үндэсний бөхийн өв соёлыг хэвээр нь хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, аймгийн алдарт бөхийн туулсан түүхэн замналыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Өлгийчүүдийн Амжилтын төлөө” холбооноос санаачлан аймгийн үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газруудтай хамтран зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн үндэсний бөхийн анхны арслан Б.Айдаубай агсны нэрэмжит аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдааныг тохиолдуулан тус сумын нэрийг өндөрт өргөж яваа Аймгийн хурц арслан Шаривханы Мурат, Малшын Еркебулан, Аймгийн арслан Мусагийн Сансызбай, Сүхийн Чулуунбат нарт сумын ИТХ, Засаг даргын зүгээс хүндэтгэл үзүүлж “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” хадгалуулав.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай
+2
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

24

You May Also Like