ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ.

Алтай сумын хоршоо хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулж хөнгөлөлттэй зээл олгоно.

Энэхүү зээлд хамрагдах төсөлд “ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6-д заасан шаардлага тавигдана. Төсөлд хамрагдах хүсэлтэй хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Е.Гүлжанард хандана уу. Лавлах утас: 85832525

ТАВ. ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

5.2.1.төслийн товч агуулга;

5.2.2.хуулийн этгээдийн нэр;

5.2.3.а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;

б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

в.төсөл хэрэгжих байршил.

5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

5.3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

5.4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.4.2.бүтэц, орон тоо;

5.4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

5.4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо;

5.5.Хоршоо, ЖДҮҮЭ нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

5.5.1.зээлийн өргөдөл;

5.5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

5.5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

5.5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

5.5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

5.5.6.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5.5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

5.5.9.сүүлийн 3 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;

5.5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

5.5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

5.5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

5.5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч иргэн, хоршоо, ЖДҮҮЭ бүрэн хариуцна.

You May Also Like