МОНГОЛ УЛСЫН “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Бүгд найрамдах улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ийн үйл ажиллагаа Алтай сумын Иргэдийн Төлөөгчдийн Хурлын танхимд болж өнгөрөв.
Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулав.
Мөн сурлага, урлаг спортоороо бусдыгаа манлайлан амжилттай суралцаж байгаа зарим сурагчдад сумын ИТХ, Засаг даргын өргөмжлөл хадгалуулан мөнгөн шагналаар шагнан урамшуулав.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газар Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

You May Also Like