ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АНХ УДАА БОЛОН ДАХИАН АВАХАД

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АНХ УДАА АВАХАД

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг /эх/, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Төлбөр тушаасан баримт / иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийгТөрийн банкны 29140037305 дансанд тушаана, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тухайн сумын төрийн сангийн дансанд тушаасан байна./
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ харьяалал харгалзахгүйбүртгэлд хамрагдана

Хугацаа хэтэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24.1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах болохыг анхаарна уу

 

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ 25, 45 НАСАНД СУНГУУЛАХАД

Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна.

  • Иргэний үнэмлэх
  • Төлбөр тушаасан баримт / иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийгТөрийн банкны 29140037305 дансанд тушаана, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тухайн сумын төрийн сангийн дансанд тушаасан байна./
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ харьяалал харгалзахгүйбүртгэлд хамрагдана

Хугацаа хэтэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24.1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах болохыг анхаарна уу

 

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДАХИН АВАХАД

Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин авахад дараах материал бүрдүүлнэ.

Үрэгдүүлсэн, гэмтээсэн бол:

  • Төлбөр тушаасан баримт /Иргэний үнэмлэхний үнэ 30000 төгрөгийг Төрийн банкны 29140037305 дансанд тушаана, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тухайн сумын төрийн сангийн дансанд тушаасан байна./
  • Торгууль төлсөн баримт /үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24.4 дэх хэсэгт заасны дагуу 30 нэгжтэй тэнцэх хэмжээний 30000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна./

Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд E-Mongolia цахим хуудсаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй утасны дугаараар нэвтрэн орж онлайнаар захиалан авах боломжтой.

You May Also Like