ЗАСАГ ДАРГА БАЙГУУЛЛАГЫН ДАРГА,ЗАХИРАЛ,ЭРХЛЭГЧ НАРТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ.

Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын Засаг дарга байгууллагын дарга, захирал, эрхлэгч нартай цаг үеийн асуудлаар хуралдаж дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:
1. Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэнд анхаарч, хэрэгжилт нь хамгалтгүй байгаа ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжилтийг хангуулах.
2. Аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нарын хооронд 2022 онд Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээний хэрэгжилтэнд анхаарах.
3. Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гаргавал зохих мэдээ тайлангуудыг цаг тухайд гаргаж, холбогдох газарт хүргүүлэн ажиллах.
4. Байгууллагынхаа орчин тойрны ариун цэвэрт анхаарах.
5. Аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сумын Хэсгийн төлөөлөгчтэй хамтран ахлах ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулах.

You May Also Like