ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭВ.

Аймгийн удирдлагуудад хүсэлт тавьж аймгийн Замын сангийн хөрөнгөөс 19,8 сая төгрөг шийдвэрлүүлж, Алтай сумын Ёлтын голын гүүрнээс Хавцлын эхлэл хүртэлх замыг засварлуулж ашиглалтад оруулав. Уг ажлыг Гранд Рөүд ХХК-д шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж ажилласан ба чанарын өндөр түвшинд гүйцэтгэж аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт хүлээлгэж өгөв.
Энэхүү замын засварын ажил 2 жилийн өмнө засварлагдаж байсан ба техник хэрэгсэл явах боломжгүй болсон юм. Энэхүү ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгч хамтран ажиллаж ард иргэдийн аюулгүй зорчих боломжоор хангаж байгаа аймгийн удирдлагуудад болон зам засварын ажлыг чанартай гүйцэтгэж, суманд хийгдэж байгаа замын ажлыг дууссаны дараа дахиж өөрсдийн санаачилгаар дээрх санхүүжилтэд багтаагүй хэсгүүдийг засварлаж өгөхөөр болж байгаа Гранд Рөүд ХХК-ны удирдлагуудад сумын удирдлагууд болон нийт Алтайчуудынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрөөс улам их амжилт хүсье. Цаашид жил бүр засварлаж байх шаардлагатай байгаа тул тухай бүр санхүүжилт шийдвэрлүүлэн ажиллах болно гэдгийг энэ дашрамд дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай

You May Also Like