БҮРГЭДЧИДИЙН ТЭМЦЭЭНД:

2023 оны 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Алтай сумд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “ALTAY NOMAD GAMES-2023” нүүдэлчдийн баяр амжилттай болж өндөрлөлөө. Сумын Бүргэдчидийн холбооны тэргүүн Б.ДАЛАЙХАНы санаачилгаар тус эвент арга хэмжээ өнөө жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаад байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр О.ТУЛГА захиралтай “NOMADIC TRAILS” компани ажиллаж байна.
Өнөө жил уг баярын хүрээнд Х.АЙНАБЕК захиралтай «BEK TRAVEL» компанийн ивээн тэтгэлгээр үндэсний бөхийн барилдаан шинээр зохиогдлоо. Энэ барилдаан «BEK TRAVEL» компанийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар боллоо.
Мөн сумын «Бүргэдчидийн холбооны» дэмжлэгтэйгээр болон «Казахын уламжлалт шагайн наадгай ТББ»-ын тэргүүн З.Ханатын санаачилгаар казах үндэсний шагайн наадгайн төрлийн тэмцээнүүд уг баярын арга хэмжээнүүдийн хөтөлбөрт орсныг дурдахад таатай байна.
БҮРГЭДЧИДИЙН ТЭМЦЭЭНД:
Алтай сумын бүргэдчин А.Ерсанат түрүүлж, мотоциклээр шагнагдсан бол
2-р байрт Дэлүүн сумын бүргэдчин Ж.Хайрым;
3-р байрт Алтай сумын бүргэдчин Х.Ардах;
4-р байрт Алтай сумын бүргэдчин А.Жайдархан;
5-р байрт Сагсай сумын бүргэдчин Е.Дамысбек нар шалгарлаа.
«ЖАМБЫ АТУ» (МОРЬТ ХАРВАА):
1-р байр: Х.Даурен (Алтай сум);
2-р байр: Ш.Бауыржан (Алтай сум);
3-р байр: Ш.Ержан (Алтай сум);
«ТЕҢГЕ ІЛУ» (ЗООС ШҮҮРЭХ):
1-р байр: Д.Аманбек (Алтай сум);
2-р байр: Р.Хумырзах (Алтай сум);
3-р байр: С.Жанарбек (Сагсай сум);
«ҚЫЗ ҚУАР» ҮЗҮҮЛБЭР:
1-р байр: С.Кадирбек (Алтай сум) – Бика (Их Британийн жуулчин);
2-р байр: Х.Худайберген (Алтай сум) – К.Даметкен (Алтай сум);
3-р байр: Х.Алтынбек (Алтай сум) – О.Алтыншаш (Алтай сум);
«ОЮ-ӨРНЕК» ОЙЫНЫ («ХЭЭ УГАЛЗ» тоглоом):
1-р байр: М.Жардем (Алтай сум);
2-р байр: С.Гүлазат (Алтай сум);
3-р байр: Болормаа (Алтай сум);
УРИАНХАЙ СУР ХАРВАА:
1-р байр: Спортын дэд мастер Б.Хашдорж (Алтай сум);
2-р байр: Залуу харваач Ж.Алтанболд (Алтай сум);
3-р байр: Сумын мэргэн Ц.Бөхболд (Алтай сум);
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД:
Түрүү бөх: Алтай сумын харьяат, аймгийн хурц арслан М.Еркебулан;
Үзүүр бөх: Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан М.Аманбек;
Их шөвөгт: Толбо сумын бөхчүүд аймгийн харцага Х.Танирберген, аймгийн начин Т.Жархын нар шалгарлаа.
Үндэсний бөхийн барилдааны бүх шагналыг Х.Айнабек захиралтай «Bek Travel» компани ивээн тэтгэжээ.
ИХ НАСНЫ ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААНД:
Түрүү магнай: Алтай сумын уяач Б.Лхагвагэрлийн Буурал;
Аман хүзүүнд: Алтай сумын алдарт уяач Ш.Хадбаатарын Хээр алаг;
Айргийн гуравт: Алтай сумын алдарт уяач Х.Цогтгэрлийн Буурал;
Айргийн дөрөвт: Алтай сумын уяач Х.Алтынбекийн Сартай хул (Соёолон);
Айргийнн тавд: Алтай сумын алдарт уяач Х.Сайраны Шар алаг;
ДААГАНЫ УРАЛДААНД:
Түрүү магнай: Алтай сумын уяач С.Азатын (Сейсекегийн) Хул;
Аман хүзүүнд: Алтай сумын алдарт уяач Ш.Хадбаатарын Хүрэн;
Айргийн гуравт: Алтай сумын алдарт уяач С.Бахтурарын (Баханайн) Хээр;
Айргийн дөрөвт: Алтай сумын уяач Т.Ержаны Хар хээр;
Айргийн тавд: Алтай сумын алдарт уяач Х.Цогтгэрлийн Хээр;
Казах үндэсний шагайн наадгай «ҚҰС ҚАҒУ»:
1-р байр: И.Нурбек;
2-р байр: А.Серикбол;
3-р байр: М.Жулдыз;
Казах үндэсний шагайн наадгай «АСЫҚ АТУ»:
1-р байр: С.Айымбек;
2-р байр: А.Серикбол;
3-р байр: К.Өзгерис;
Казах үндэсний шагайн наадгай «ХАН АТУ»:
1-р байр: М.Октябрь;
2-р байр: М.Жулдыз
3-р байр: И.Нурбек;
Казах үндэсний шагайн наадгай «БЕС АСЫҚ»:
1-р байр: М.Октябрь;
2-р байр: Т.Арайгүл;
3-р байр: Т.Гүлнарай;
Казах үндэсний шагайн наадгайн төрлийн тэмцээний бүх шагналыг Х.Хурметбек-З.Меруерт, Б.Шайзат-Х.Назикгүл, Х.Мырзабек-Х.Назгүл, А.Мухият-Х.Улжан нар тус тус ивээн тэтгэжээ.

You May Also Like