Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
  • Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхарт гэх мэт/
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт
  • Газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар
  • Газрын кадастрын зураг эх хувь /үл хөдлөх эд хөрөнгийн тусгагдсан байх/
  • Эд хөрөнгийг бүтэн харуулсан фото зураг
  • Барилгын давхруудын план зураг
  • Барилгын батлагдсан ажлын зураг
  • Үүсгэн байгуулагчдын иргэний цахим үнэмлэхийн хуулбар
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар. Шинээр баригдсан болон дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг ГХХБГазраас авсан байна.
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 29140003723 дансанд эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцно./
  • Мэдүүлэг гаргах

Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ. 

Хоёр. Иргэний бүрдүүлэх баримт бичиг:

  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт /
  • Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар
  • Газрын кадастрын зураг эх хувь /үл хөдлөх эд хөрөнгийн тусгагдсан байх/
  • Эд хөрөнгийг бүтэн харуулсан фото зураг
  • Барилгын батлагдсан ажлын зураг, схем
  • Барилгын давхруудын план зураг
  • Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг ГХХБГазраас авсан байна.
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 29140003723 дансанд эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцно./
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ. 

You May Also Like