АЛТАЙ СУМЫН ТӨВД ГЭРЭЛТҮҮЛЭГ ТАВИХ АЖИЛ.

2022 оны жилийн эцэст 2023 оны төсөв батлах үеэр аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад ”Алтай сумын төвд гэрэлтүүлэг тавих” ажил тусгагдаж батлагдсан юм. Уг ажилд 58.0 сая төгрөг батлуулж зохих хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажлыг зохион байгуулж гүйцэтгэгч компанийг шалгаруулж улмаар гүйцэтгэгч байгууллага болох Их Цэнгэл Эрчим ХХК өчигдөрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэхүү ажил хийгдсэнээр ард иргэд оршин суугаа газарт амар тайван, аюулгүй амьдрах боломж бүрдэж байгаа. Мөн сум маань гэрэл гэгээтэй болж хөгжиж байгаагийн нэг илрэл юм. Иймд ард иргэд та бүхэн нэг ч гэсэн хийгдэж байгаа ажлуудад урам өгч ашиглалтанд байнга анхаарч, гамтай эдлэх талаар бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

You May Also Like