АЛТАЙ СУМЫН “ОНЫ ШИЛДЭГ-ҮҮД ТОДОРЛОО.

Жил бүрийн шинэ оны босгон дээр тухайн жилд сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон ажилтан алба хаагч, хувь хүнийг “ОНЫ ШИЛДЭГ”-ээр шалгаруулах уламжлалтай билээ.
Уг уламжлалын дагуу өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар 28-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар “2022 ОНЫ ШИЛДЭГ”-ээр дараах, аж ахуйн нэгж, багш, эмнэлгийн ажилтан, ажилчин, ажилтан, сурагч, хөдөлмөрч иргэн тодрууллаа. Үүнд:
1. “Төр захиргааны байгууллагын оны шилдэг ажилтан”-аар Адебиетийн Мухият /Засаг даргын Тамгын газрын ОНХСан хариуцсан ажилтан/
2. ” Оны шилдэг удирдах ажилтан”-аар Чулуубаатарын Гэрэлтуяа / Алтай сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал /
3. “Оны шилдэг багш”-аар Кебекийн Венера /Алтай сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш/
4. “Оны шилдэг сурагч”-аар Мырзабекийн Нурдана /Алтай сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч/
5. “Оны шилдэг эмнэлгийн ажилтан”-аар Хойтиын Манайхан /Эрүүл мэндийн төвийн эх баригч/
6. “Сургуулийн өмнөх боловсролын шилдэг багш”-аар Иcхан Гүлшат / Хүүхдийн цэцэрлэгийн багш/
7. “Оны шилдэг ажилтан”-аар Хурмет Аманжол /Засаг даргын Тамгын газрын манаач /
8. “Оны шилдэг ажилчин”-аар Мерейн Хымбат /Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгийн тогооч/
9. “Оны шилдэг хөдөлмөрч иргэн”-ээр Хусайн Ербол /Алтай сумын 4 дүгээр багийн иргэн/
10. “Оны шилдэг төрийн бус байгууллага”-аар Жайлаубай захиралтай “Алтайн Оюу Эрдэм” төрийн бус байгууллага
Энэхүү оны шилдгээр шалгарсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, багш, ажилчин, алба хаагч, сурагч нарын шагналыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагт Соёлын төвд гардуулах болно. Энэ оны Шилдгүүддээ баяр хүргэе! 2022.12.28

You May Also Like