АЛТАЙ СУМЫН “ОНЫ АВАРГА”-УУД ТОДОРЛОО

Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан сүүлийн 2-3 жилийн хөдөлмөрийн бахдам амжилтаар сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан малчин, саальчин, хадланч, соёлч өрх, салбар бүрийн аваргуудыг “ОНЫ АВАРГА”-аар шалгаруулах уламжлалтай юм. Уг уламжлалын дагуу өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар “ОНЫ АВАРГА”-аар дараах малчин, саальчин, хадланч, соёлч өрх, салбар бүрийн аваргуудыг тодрууллаа.
Үүнд:
1. “Сумын аварга малчин”-аар 1 дүгээр багийн малчид Сүхэрлэгийн Семейхан, Баделханы Нурлан, Донайын Жардембек, Есентайын Сакен, 2 дугаар багийн малчин Очирбатын Одонгэрэл, 3 дугаар багийн малчид Улахпаны Аскер, Күлмесханы Нурланбек, Булданы Алманияз, 4 дүгээр багийн малчин Рыстаны Талгатбек, 5 дугаар багийн малчид Мөнхнасаны Болорэрдэнэ, Амантайн Ерсанат.
2. “Сумын аварга саальчин”-аар 1 дүгээр багийн иргэн Дакины Бахытгүл,Төлөгений Майгүл,
3. “Сумын аварга хадланч”-аар 1 дүгээр багийн иргэн Яайн Темирбек, 3 дугаар багийн иргэн Наймантайн Малшы, Көндиргений Өсерхан
4. “Сумын аварга соёлч өрх”-өөр 5 дугаар багийн иргэн Цэцэгжавын Алтансум
5. “Аварга удирдах ажилтан”-аар Хумарханы Саттигүл /Соёлын төвийн эрхлэгч/
6. “Аварга ажилтан”-аар Ноостын Ичинхорлоо /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн үлчилэгч/
7. “Аварга ажилчин”-аар Солтомын Хибат /Засаг даргын Тамгын газрын манаач/,
9. “Аварга багш”-аар Алдибекийн Нурбол /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш/, Сонгыбайн Аякоз /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш/
10. “Аварга сурагч”-аар Мейрамбекийн Алтаннур /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч/
11. ”Боловсролын салбарын аварга ажилтан”-аар Бабайн Нуржауар /ЕБ-ын 1дүгээр сургуулийн нийгмийн ажилтан/
12. “Эрүүл мэндийн байгууллагын аварга ажилтан”-аар Хуанышын Маржангүл /Эрүүл мэндийн төвийн сувилагч/
13. “Соёл, урлагийн салбарын аварга ажилтан”-аар Минапын Кенжегүл /Соёлын төвийн бүжгийн багш /
14. “Сумын аварга үйлчлэгч”-ээр Харжаубайн Жайна /Дотуур байрны ажилтан/
15. ”Аварга бизнэсмен”-ээр Саригийн Энхбаяар
Энэхүү оны аваргаар шалгарсан малчин саальчин, хадланч, соёлч өрх, салбар бүрийн аваргуудын шагналыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт Соёлын төвд гардуулах болно. Энэхүү оны аваргууддаа баяр хүргэе! 2023.02.17
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

25

You May Also Like