АЛТАЙ СУМЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН.

АЛТАЙ СУМЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН

ХЭРЭГЖИЛТИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2022.12.15

Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Үнэлгээ
Нэг. Үйл ажиллагааны ил тод байдал
 

 

1

Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Байгууллагын  эрхэм зорилгыг бүх байгууллагуудын үүдэнд ил тод байрлуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.   2014-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тухайн жилд хийгдэх хөрөнгө орууллатуудыг стратеги төлөвлөгөөнөөс авч хэрэгжүүлдэг уламжлалтай, Сумын Засаг даргын 2016-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу жил бүр сумын ИТХ-д оруулан хэлэлцүүлж, үнэлэлт, дүгнэлт гарган ажиллаж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу тухайн жилийн эдийн Засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг сумын ИТХ-д оруулан хэллэцүүлэн батлуулж хэрэгжилтийг хангуулан ажиллаж жилийн эцэст ИТХ-д оруулан үнэлэлт дүгнэлт гаргуулан ажиллаж байна.  Албан байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөг хамт олны хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хүрэх үр дүнгээ  тодорхойлон  ажиллаж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Дээрх зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг мэдээллийн  самбар болон  цахим хуудаст ил тод байрлуулан сурталчлан ажилладаг уламжлалтай. Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг сумын  цахим хуудас www.altay.gov.mn, Алтай сумын Засаг даргын Тамгын газарын  фейсбүүк хаягаар болон сумын  ЗДТГ-ын мэдээллийн самбарт тус тус байршуулж ажиллаж байна.  

 

 

100

 

 

2

Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Байгууллагын албан хаагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж хариуцсан ажил, албан тушаал, цахим хаяг, харилцах утасны дугаарыг байгууллагуудын мэдээллийн самбарт ил тод  байрлуулан тавьж байгаа. Утасны дугаар сэргээсэн эсвэл өөрчилсөн албан хаагчийн мэдээллийг  дахин шинэчилж байнга хяналт тавьж ажиллаж байна. Мөн сумын Засаг дарга 1 дэх өдөр алслагдсан багаас ирдэг ард иргэддээ уулздаг цаг гаргаж, 3 дах өдөр багуудаас нэр дэвшиж гарсан төлөөлөгчидтэй уулзах цагуудыг тус тохируулж тухайн өдрийн цагтаа улзах боломжийг хангаж ажиллаж байгаа болно. Мөн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар иргэдийг хүлээж авах цагийн хуваарь гаргасан ба иргэд тухайн цагийн хуваарийн дагуу үйлчлүүлж хэвшсэн болно. Энэ талаарх мэдээллийн самбар болон цахим хуудаст ил тод байрлуулан сурталчлан ажиллаж байна.   Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг улирлаар нэгтгэж дүгнэн ТЗУХэлтэст  тайлагнав. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг тухай бүр ханган ажиллав. 2022 оны 12 дугаар  сарын 07-ны байдлаар иргэдээс ирсэн нийт 380 / ажил хүссэн 64, газар өмчлөх, эзэмших, ашиглахыг хүссэн 148, тусламж., дэмжлэг хүссэн  4, хүсэлт тавьсан 2, СХСангийн зээл олгохыг хүссэн 10, асран хамгаалагч тогтоолгох 4, хүүхэд үрчлэх, үрчлүүлэхийг хүссэн  12, гомдол 1, НХС-ийн  түлээ, түлшний хөнгөлөлтөд хамруулахаар  83, малжуулах төсөлд хамруулахаар  14, чөлөө хүссэн 1, ажлаас чөлөөлөхийг хүссэн 6, түлээний мод бэлтгэх зөвшөөрөл хүссэн 6, бусад 26/ төрлийн өргөдөл, хүсэлт, гомдлыг хүлээн авч, барагдуулах арга хэмжээ авч ажиллав.

 

 

 

 

100

 

3

Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Байгууллагуудын талаарх материалллаг мэдээ, мэдээллийг ямарч үед хэнээс ч авч болох боломжийг бүрдүүллэн ажилладаг. Төрөөс үзүүлэх үйлчилгээг мэдээллийн самбарт байрлуулж, ЗДТГ-ын дэргэдэх тасаг, нэгжүүд  болон холбогдох албан тушаалтнууд өөр өөрсдийн хариуцсан  ажлын онцлогийг харуулсан  самбартай байгаа ба үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг байнга  шинэчилэн тавьж  ил тод, нээлттэй  ажиллаж байна. Сум орон нутагт хийгдэж байгаа ажлуудын талаар аймгийн радиогоор 3 удаа мэдээлэл өгч, цахим ертөнцөөр байнга түгээж байна.

Байгууллага,ЗДТГ-ын төрийн жинхэнэ албан хаагчид өөрчлөгдсөн хууль тогтоомж, мэдээ мэдээллээр бүр мэдээллийн самбар тухай бүр шинэчлэв. “Алтай сумын Засаг даргын тамгын газар ” фейсбүүк хаяг нээж сумын иргэдийг урьж мэдээ, мэдээллийг цаг тухайд нь шинэчлэн оруулан олон нийтэд сурталчлав. Үүнд:

Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг тухай бүр мэдээлэн ажиллав. 2022 оны төсөвт сумын веб сайтыг шинэчилж байнгын ажиллагаатай болгох зорилгоор 2 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж  дууссан. Одоо ашиглалтанд орж хариуцах тусгай ажилтантай болсон.

Сумын ОНХСангийн хэрэгжилтийн мэдээллийг Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн Удирдлагын мэдээллийн системд  http://onhs.mof.gov.mn / тухай бүр нь оруулж байна.

Сумын ард иргэдэд улсын бүртгэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зорилгоор  “Баян- Өлгий, Алтай сум Улсын бүртгэл”- гэсэн facebook-т пэйж хуудсыг нээн ажиллуулж, УБЕГ-ын болон аймгийн УБХ-ийн вэб сайтад тавигдсан болон бусад улсын бүртгэлтэй холбоотой мэдээ мэдээлэл, үйлчилгээнүүдийн талаарх  мэдээллийг шэйрлэж олон нийтэд түгээж байна.

Сумын цахим хуудсанд болон ил тод байдлын самбарт,  сумын  Засаг даргын Тамгын газраас үйлчилгээ авахад шаардагдах дараах бичиг баримтын жагсаалтыг байрлуулан ажиллаж байна.

Үүнд:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хавсаргах баримт бичгүүдийн   жагсаалт

Аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт толгоход шаардагдах материал

Монгол улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам

Өргөдөл гомдол бичих заавар

Газар эзэмших, ашиглахтай холбогдох хууль, эрх зүйн мэдлэг, Сум ОН-т хэрэгжүүлэх  төсөл, арга хэмжээний тухай мэдээлэлийг байршуулж байна.

 

 

 

100

 

4

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Холбогдох хууль, тогтоомжуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Байгууллага бүр  өөр өөрийн  салбарын хууль тогтоомжуудыг сурталчлах самбартай болсон ба мэдээллийг тухай бүр шинэчлэн баяжилт хийж ажилладаг. Хууль эрх зүйн мэргэжилтэн байнга хяналт тавьж сард 1 удаа сургалт зохион байгуулж, шинээр гарсан тогтоолуудыг танилцуулж байна. Үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа хууль тогтоомж, сумын Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын тушаал, гэрээ хэлэлцээр, өдөр тутмын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг сумын www.altay.gov.mn, Алтай сум фейсбүүк  хуудсанд  байршуулж ажиллаж байна.

7 хоног бүрийн Даваа гариг болгон Удирдах, гүйцэтгэх, албан тушаалтнуудын шуурхай  хуралыг зохион байгуулж,  өмнөх   долоо  хоногт  хийсэн  ажлаа  дүгнэж, дараагийн  долоо  хоногт  хийх  ажлаа  төлөвлөж  хэвшсэн. 2022 онд 30 удаа  шуурхай хурлыг зохион явууллаа. Баасан гараг бүр Хууль сурталчлах мэдээллийн цагийг тогтмол явуулж, 2022 оны ажилд  Хэлтэс агентлагуудын хийсэн үнэлгээгээр илэрсэн зөрчил, дутагдал, түүнийг арилгах талаар, ИТХ-ын дарга, сумын Засаг дарга нар хөдөөгийн айл өрхүүдээр явах үеэр иргэдээс гарсан санал хүсэлтийн талаар мэдээлэл олголоо.

-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам

-Сумын  ЗДТГ-ын төрийн захиргааны ажилтнуудын ажлыг үнэлж дүгнэх  журам

-Сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагч нарын дагаж мөрдөх журмуудын жагсаалт

-Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлэх журам

-Сумын  Засаг дарга зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам батлах тухай

-Сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам

-МУ-ын ЗГ-ын 2019 оны 33-р тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

Мөн хууль тогтоомж дүрэм, журам, заавар, төрийн бодлого шийдвэртэй холбоотой мэдээ мэдээллийг   ЗДТГ-ын үүдэнд байгаа цахим мэдээллийн самбараар дамжуулан иргэдэд мэдээллээ хүргэж байна.

 

 

 

 

100

 

 

5

Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээний актын шийдвэрийн төслийг цахим хуудсандаа, 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах Шинээр гарах захиргааны хэм хэмжээний актыг ард иргэдэд танилцуулан, хэлэлцүүлэг зохион байгуулж хамтран гүйцэтгэдэг.  Аймгийн Засаг даргын 2017 оны А/369 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу  хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бодлогын баримт бичгийн сум дахь хэрэгжилтийн байдал, бусад холбогдох тайлан, мэдээг нэгтгэж дүгнэн, хуваарийн дагуу заасан хугацаанд холбогдох газар, хэлтэсүүдэд тайлагнаж байна.

Сумын  Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнтэй уялдуулан гарч байгаа дэд хөтөлбөрүүдийг боловсруулахдаа холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, өмнө нь төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд болон иргэдийн саналыг авч бодлогын баримт бичигт тусган, хэрэгжилтийг ханган жил бүр сумын ОНХСангийн төсвөөр хийгдэх ажлын саналыг http://onhs.mof.gov.mn / иргэдээс авч Сумын ИТХ-аар шийдвэрлүүлэв.

2023 оны сумын ОНХСангаар хийгдэх ажлын талаар санал авч байгаа тухай иргэдэд цахим болон удирдлагууд ард иргэтэй уулзах үед мэдээллэх ханган ажиллав.

Иймд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөтөлбөр, төсөл,арга хэмжээ болоншинээр батлагдсан хууль, журам, дүрмийн төслийг сумын цахим хуудсанд байршуулж, ард иргэдээс жил бүр нээлттэй, ил тод байдлаар санал авч ажиллаж байна.

 

 

 

100%

 

6

Үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх Төрийн үйлчилгээг ард иргэдэд нээлттэй ил тод болгох үүднээс сумын веб сайт   ажиллуулах  санхүүжилтийг 2021 оны сумын давсан орлогоос шийдвэрлүүлсэн ба ашиглалтанд оруулж үйл ажиллагаандаа мөрдлөгө  болгон ажиллаж байгаа. Эцэг эх, сургуулийн зөвлөлүүдийг байгуулж, “Үдийн цай”, “Дотуур байр”-ны хяналтын зөвлөлүүдийг эцэг эхээр удирдлуулж 7 хоног бүр хянуулж, өдөр бүр сургуулийн үйлчилгээ авах хүүхэд  бүрийн ахиц амжилт сурч мэдсэн зүйлийг мэдээ мэдээлэл авах боломжийг бүрэн
бүрдүүлсэн. Тэмдэглэлт өдрүүдийг эцэг эхтэй хамтран тэмдэглэж  хийж бүтээсэн ажлуудыг тайлагнадаг. Хийж буй  үйлчилгээний талаар мэдээлэлийн самбарт байршуулдаг уламжлалтай. Төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох үүднээс сумын байгууллагын дарга эрхлэгч, ЗДТГ-ын  албан тушаалтнуудад  Долоо хоног бүрийн даваа гарагт өглөөний шуурхай зөвлөгөөнийг тогтмол явуулан төсөвт байгууллагууд болон төрийн албан хаагчдын хийсэн ажлыг авч хэлэлцэн, дараагийн 7 хоногийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Жил бүрийн 10 дугаар сарын 01-ээс дараа жилийн 5 дугаар сарын 01-ний хүртэл хоёр долоо хоног бүрийн  баасан гаригт хууль сурталчлах мэдээллийн цагийг тогтмол явуулж хэвшил болгов.

Сумын  Засаг даргын Тамгын газрын даргын баталсан “Сумын  төсөвт байгууллагуудын 2022 оны жилийн ажлын тайлан авах хуваарь”-ийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын эхний 7 хоногт нийт 7 байгууллагын тайланг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт сонсож, үнэлгээ өгч, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний гүйцэтгэлийг бүрэн хангаж ажиллах талаар үүрэг, даалгавар өгсөн.

Сумын  Засаг даргын Тамгын газар нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдийн гаргасан өргөдөл, санал, гомдлыг ажлын өдрүүдэд бичгээр болон Алтай сум фейсбүүк хаягаар хүлээн авч холбогдох албан тушаалтанд шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьж, хариуг иргэдэд түргэн шуурхай өгч ажиллаж байна.

Өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг улирал бүр цахим хуудсанд болон мэдээллийн самбарт байршуулж ажиллаж байна.

100
 

 

7

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх ЗДТГ-ын нэрийн өмнөөс гэрээгээр  ажил үүрэг гүйцэтгэсэн  асуудал гараагүй байгаа болно.  Гэрээгээр үүрэг гүйцэтгэх тохиолдолд  үйл ажиллагааны талаар ил тод мэдээлж  байх болно. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үдийн цай,  үдийн хоол болсонтой холбогдуулан тус сумд олон жил үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулж буй Хызыл сай ХХК-аар гүйцэтгүүлдэг ба мэдээллийг тухайн байгуулагын мэдээллийн самбарт ил тод мэдээлдэг. Энэ жил үдийн хоолнд шинээр 2 хүнийг ажилтай болгож ажлын байраар хангасан болно.  

 

 

 

100

 

 

8

Тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх  Сумын Засаг даргын захирамжаар 2022 онд  Тамхины тухай хуулийн дагуу сумын төвд үйл ажиллагаа явуулж буй дараах  хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдаалах зөвшөөрөл олгогдож тухай бүр олон нийтэд ил тод мэдээлж байна. Үүнд: Б.Аулаяат “Ахерке” дэлгүүр, У.Ерболатын “Ая” дэлгүүрд тус тус тамхины тусгай зөвшөөрлийг олгосон байгаа.  

 

 

100%

 

9

Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 төрлийн төсөл, арга хэмжээ төлөвлөгдсөнөөс БШУСайдын ЕБС-ийн 1 дүгээр сургуульд 34.8 сая төгрөг, Хүүхдийн цэцэрлэгт 24.8 сая төгрөг, ЭМТ-д 35 сая төгрөгөөр шинэ пургон машин, Соёлын төвд 25 сая төгрөгөөр засвар үйлчилгэгээр хангав.

2022 онд сумын ОНХСангийн хөрөнгө оруулалт, сумын ИТХ-ын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсаны дагуу дараах төсөл арга хэмжээнд зарцуулж хэрэгжүүлэв. Үүнд:

1.Устгагдсан геодезийн цэг тэмдэгүүдийг тогтоох ажилд 5 сая

2.Сумын төвийн зарим гүүрний засвар- 20 сая төгрөг

3.1 дүгээр багийн Бардамын голд авто машины гүүр барих ажил  -12 сая төгрөг

4. Чихэртэй голд мотоцикль, мал гатлах гүүр шинээр барих ажил – 10 сая төгрөг

5.3 дугаар багийн зарим айлуудыг цахилгаанаар хангах – 12 сая төгрөг

6.4 багийн өрх Х.Далелханд трансформатор тавих ажил – 12 сая төгрөг

7.ЭМТ-д био химийн бүрэн автомат анализатор тоног төхөөрөмж нийлүүлэх ажил-18.5 сая

8.Малын эмч нарыг унаажуулах мотоциклээр хангах ажил /3 мотоцикль/

9.Сумын төвийг камержуулах ажил-8 сая

10.Хүүхдийн паркд тоглоом нийлүүлэх ажил- 11.6 сая төг

11.Номын санд компьютер, ширээ нийлүүлэх ажил-4 сая төгрөг

12.СӨБ-ын үндсэн багш нарт компьютер нийлүүлэх ажил- 9 сая

13.ЕБС-ийн 2 дугаар сургуульд интернет, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил-3 сая

14.1,3 дугаар багийн бага эмч нарт мотоцикль нийлүүлэх ажил -12 сая

15. ЕБС-ийн 1-р сургууль, дотуур байр, үдийн хоолны гал тогоонд 30 кватын хүчин чадалтай цахилгаан мотор нийлүүлэх ажил-12 сая төгрөг

16.УЦОШЯСтанцад 50х50 орчны тохжилт хашаа барих ажил

17.Багийн эмч нарт яаралтай тцсламжийн эмийн сан нийлүүлэх ажил /4ш/-2 сая төгрөг

18.ЕБ-ын дотуур байранд хөлдөгч нийлүүлэх ажил-4 сая төгрөг

19.Сумын баяр наадмын зардал- сая төгрөг

20.Золбин нохой устгах ажлын зардал-4 сая

21. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын зардал-8.457.0

22. Зураг төсөв хийлгэх ажлын зардал- 10 сая төгрөг

23. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын зардал-3.137.5

24. Өвс тэжээлийн, аюулгүй нөөц бүрдүүлэх ажлын зардал-3.8 сая

25. “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын зардал-3:8 сая төгрөг

ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих  төсөл, арга хэмжээ, ажил, үйлчилгээ, нийлүүлэгдэх бараа тус бүрийн гүйцэтгэлийг хангаж, тухай бүр хяналт тавих, хүлээж авах ажлын хэсгийг байгуулж, иргэд, олон нийтэд ил тод мэдээлж,  ОНӨА-нд хагас бүтэн жилээр тайлагнав.. Сумд хийгдсэн дээрхи ажлуудын талаар олон нийтэд тухай бүр БИНХ, хэвлэл мэдээллийн хэрэгслэл, Алтай сумын фейсбүүк, хурал, цугларалтын үеэр мэдээллээр хангав.

Аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг сумын ОНХСангийн үйл ажиллагаанд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийх, зөвлөмж өгөх, ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ЗДТГ, багийн Засаг дарга нар, төрийн албан хаагчид, ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, хийгдсэн ажил хөрөнгө оруулалт 2023 оны төсвийн талаар санал, хэлэлцүүлэг явуулав.

Сангийн Яам, Тогтвортой амьжиргаа–3 төслийн ажлын хэсэг сумын ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээнд мониторинг хийж, үнэлгээ өгөхөд хэрэгжилт 25%-аас дээш хувиар үнэлэгдэж 2022 оны ОНХС-ийн төсөвт гүйцтгэлд суурилсан урамшуулал 40684000 төгрөгийн нэмэлт санхүүжилт авсан.

ОНХС-ийн төлөвлөлт, хэрэгжилтийн бүхий л үе шатанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр Тогтвортой амьжиргаа-3 төслийн багтай хамтран ажиллаж байна. Төсвийн ил тод байдлыг харуулах иргэдэд тараах хуудасыг бэлтгэж, Тогтвортой амьжиргаа -3 төслийн шугамаар хэвлүүлэв.

 

 

 

100

                                                                                                               Хэсгийн дундаж хувь 100%

 

Хоёр. Хүний нөөцийн ил тод байдал
 

 

1

Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах Байгууллагуудаас гарч буй сул орон тооны судалгааг төрийн албаны зөвлөлд гаргаж өгч сонгон шалгаруултанд орж тэнцсэн төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг  авч ажиллуулдаг уламжлалтай.   Зайлшгүй албан шаардлагын үүднээс ажиллах шаардлагатай 2022 оны 01 дүгээр сарын 1-ээс албан тушаалтнуудыг түр орлон гүйцэтгэх албан тушаалтныг  томилохгүй болсонтой холбогдуулан түр албан тушаалтай албан хаагч нарыг чөлөөлж, ерөнхий болон тусгай шалгалтанд оруулж, сул орон тоог хууль, журмын дагуу зарлан шалгалтанд оруулан тэнцүүлж төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг томилон ажиллуулж байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн болон Төсөв төрийн сангийн мэргэжилтний сул орон тоо гарч, тусгай шалгалт өгсөн А.Яков болон М.Керимжаныг ТАСЗ-ийн тогтоолын дагуу томилсон болно.  

 

100

 

2

Албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Төрийн албан хаагчийн ёс зүй, багшийн ёс зүй, эмчийн ёс зүйгээр сургалт хэлэлцүүлэгийг  байгуулагуудын ажилтнуудад   сургалт явуулан   мэдээлэл тавьж  ажиллаж байна. Мөн бөйгууллагын ёс зүйн хорооны гишүүд өөр өөрсдийн байгуулагуудад сургалтыг зохион байгуулдаг.

Байгууллага тус бүр ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан.

Төрийн албан хаагчийн эрхэмлэх  9 зүйлийг бүх албан байгууллагуудын каридорт, бүх албан тасалгаануудад ил тод харагдах байдлаар тавьж хариуцлага алдсан албан тушаалтнуудад шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна. Төрийн захиргааны ёс зүйн талаарх мэдээллийн самбартай ба мэдээллийг тухай бүр шинэчлэн ажилладаг. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын дагуу ЗДТГ-ын Ёс зүйн зөвлөлийг байгуулж, Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 382, 2019 оны 275, 276, 472 дугаар тогтоолыг үдэслэн ЗДТГ-ын 2022 оны бүтэц, орон тоо, цалингийн санг шинэчлэн тогтоож  төрийн албан албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлсэн.

ЗДТГ-ын хамт олны хурлыг зохион явуулж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар нэмэлт өөрчлөлтийг оруулж батлав.

Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан журмын талаар 2 удаа сургалт зохион байгуулж, төрийн албаны зөвлөлөөс цахимаар 7 хоног бүр зохион байгуулагдсан сургалтад ЗДТГ-ын албан хаагчдыг  хамруулав.

Сумын ёс зүйн зөрчлийн мэдээ, сахилга хариуцлагыг сайжруулах ажлын хэрэгжилт, тайланг хагас жилээр гаргаж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж байв.

 

 

100

 

3

Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх  

Сумын вэб сайдыг байнга хөтөлж бүх мэдээллийг ил тод тавьж байршуулан ажилладаг. Веб сайт хариуцдаг шинэ ажилтантай болсон байгаа. Хүний нөөцийг чадавхжуулах тогтвор сууршилтай ажиллах талаар тайлан мэдээ гаргаж ТЗУХ-т тайлагнасан.

 

 

100

 

 

4

Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх Хүний нөөцийн   удирдлагын  ил тод байдлыг  ханган ажиллах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бүх ажлыг мэдээлэлийн самбар болон цахим хуудсанд байршуулсан. Иргэдэд нэлттэй байдлаар байршуулан тавьж, нээлттэй ил тод байдлыг ханган ажиллаж байна.2022 онд сул орон тоо гарсан ХАА-н тасгийн мэргэжилтэн болон Төсөв төрийн сангийн мэргэжилний сул орон тоог Алтай сумын ЗДТГ-ын пэйж хуудасанд ил тод тавьсан болно.  

100

 

5

Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээг ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, үүргийг харилцан хүлээх үүргийг тодорхойлж  хэрэгжилтийг ханган ажилладаг. Албан хаагч бүрт   үр дүнгийн гэрээ байгуулж гүйцэтгэлээр үнэлж  дүгнэж нэгжүүдийн хурлаар авч хэлэлцэж магадлан баталгаажуулах комиссоор баталгаажуулдаг уламжлалтай.       Төрийн захиргааны албан хаагчдын ажлын гүйцэтгэл, гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан“ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ”-ын  дагуу, Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын гүйцэтгэл үр дүнг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг,  төлөвлөгөөний гүйцэтгэл, шалгуур, үзүүлэлтээр дүгнэж байна.

2022 оны албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох үүднээс сумын Засаг даргын Тамгын газрын даргын зөвлөлөөр гүйцэтгэлийн төлөвлөгөөний  биелэлт, тайлангаа хамгаалах албан хаагч тус бүрээр хуваарь гаргаж, 2022 оны 1 дүгээр сарын эхний 7 хоногт багтаан Тамгын газрын бүх албан хаагч тус бүрийн тайланг сонсож, гүйцэтгэлийн төлөвлөгөө  болон хөдөлмөрийн гэрээгээ хамгаалуулан санал бодлоо солилцож, тухайн үед нь үнэлгээг шударгаар өгч баталгаажуулан ажилласан болно

 

100

Хэсгийн дундаж хувь: 100
Хэрэгжилтийн нийт хувь 100%

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН                       Е.АХХУНДЫЗ

ХЯНАСАН:

ЗДТГ-ЫН ДАРГА                       А.ОЗАТ