АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН

Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 01,02-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:
1. Аймгийн Засаг даргын 2022 оны хэрэгжүүлсэн тайлан танилцуулах
2. Аймгийн ИТХ-ын даргын тайлан
3. Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг батлах
4. Аймгийн НААҮ-ний СУАТ ХХК, “Хала Өркени” ОНӨААҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, захирлуудын цалин хөлсний нийтлэг жишгийг тогтоох
5. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах
6. Аймгийн 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг авч хэлэлцэх
7. Аймгийн 2023 оны төсөв батлах
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой өөрийн сонирхсон асуултыг асууж хариулт авч, санал бодлоо илэрхийлэн ажиллав.
2023 оны төсөвт сумынхаа ард иргэдээс авсан саналын дагуу аймгийн 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах хөрөнгө оруулалтуудыг оруулан батлуулав.
1.Сумын төвд хийгдэж байгаа цементэн хучилттай авто зам, явган хүний зам дагуу нэмж гэрэлтүүлэг тавих ажил. Төсөвт өртөг 58,0 сая төгрөг
2.Өвс, тэжээлийн аюулгүй нөө бүрдүүлэх. Төсөвт өртөг 20,0 сая төгрөг
Цаашид ч сумынхаа хөгжил дэвшлийн төлөө ихийг хийж та бүхэнтэй хамтран ажиллах болон гэдгийг илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай

You May Also Like