Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд
- Шүүх, арбитрын шийдвэр /эх хувь/
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
- Үйлчилгээний хураамж /Төрийн банк 291400037221 дансанд 20.000 төгрөг тушаах/
- Мэдүүлэг гаргах.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.
Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд
- Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл /нотариатаар гэрчлүүлэх/
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
- Үйлчилгээний хураамж: /Төрийн банк 291400037221 дансанд энгийн – 8.000 төгрөг, яаралтай – 16.000 төгрөг тушаах/
- Мэдүүлэг гаргах.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ.
Эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийхэд
- Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, эд хөрөнгийг салгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл /Эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд газрын кадастрын зургийг шинээр хийлгэсэн байх/
- Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
- Үйлчилгээний хураамж /Төрийн банк 29140003722 дансанд энгийн – 8.000 төгрөг, яаралтай – 16.000 төгрөг тушаах/
Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг 3 хоногт бүртгэнэ.