ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв.
Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг даргын шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.
Үүнд:
1. Хавар, намар тарьсан модны арчлалт, хангаалалт, усжуулалтанд анхаарах
2. Зарим иргэдийн торон хашааг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах.
Дайчлан ажиллуулах төрийн албан хагагчдын тоог нэмэгдүүлэх, универсал тракторыг бэлтгэх.
3. 12 дугаар ангийн сурагчид болон анга удирдсан багш нарт уулзалт зохион байгуулах арга хэмжээ авах. Уг уулзалтанд миний бие болон Нийгийм бодлогын мэргэжилтэнтэй хамт оролцох болно.
4. Албан байгууллага, Аж ахуйн нэгж, айл өрхүүдийн орчны ариун цэвэрт анхаарах.
Ялангуяа төрийн албан хагчдын хувийн сууцны хашааны гадан талын ариун цэвэрт анхаарах. Үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах.
5. Сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаандаа төлөөгүй байгаа иргэдийг шүүхэд шилжүүлэх.
Мөн зээлээр өвс авч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байгаа иргэдийг шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авах.

You May Also Like