ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр буюу 05 сарын 06-ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсож албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.

Үүнд:

  1. Байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, дэмжиж ажиллах
  2. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд тусгай төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллах
  3. Аймгийн засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийн ханган ажиллах
  4. Папиллома вирусын халдварын эсрэг дархлаажуулалтын хамааралтыг нэмэгдүүлэх

 

 

 

You May Also Like