ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг даргын орлогч шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:
1.Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах
2.“Тэргүүн сарны баяр” тэмцээний удирдамжийн дагуу төрийн албан хаагчдыг идэвхтэй хамруулах
3.Сумын аваргуудын материалыг журмын дагуу хүлээж авах
4. 2,3,5 дугаар багуудад тараасан тэжээлийн тооцоог дуусгаж, дараагийн багт хөнгөлттэй тэжээл олгох ажлыг зохион байгуулах
5.Эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх үзлэгт хуваарийн дагуу шинжилгээнд хамрах
6.Цагаан сарын баяртай холбогдуулан байгууллагуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулах

You May Also Like