УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр сумд Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус салбар зөвлөлийн хурал сумд зохион байгуулагдав.
Уг хуралд Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус салбар зөвлөлийн дарга бөгөөд сумын Засаг дарга А.Алима, зөвлөлийн орлогч дарга, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Ч.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга, сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Е.Аххундыз, гишүүд Хилийн цэргийн 0165 дугаар ангийн штабын орлогч, хилийн албаны тасгийн дарга, хошууч Х.Хуаныш, болон зөвлөлийн бусад 11 гишүүн оролцон дараах асуудлуудыг хэлэлцэж санал бодлоо солилцлоо.
1. Сумын Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай
2.Монгол Улсын хилийн тухай хуулийн 6, 7 дугаар бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлиг, ХХТХ-ний зөвлөл, салбар зөвлөлийн эрх, үүрэг, оролцоо, Улсын хил хамгаалалтыг 2024 онд зохион байгуулсан товч дүн
3. Сумын Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус салбар зөвлөлөөс 2025 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний төслийг танилцуулан санал авч батлуулав.

You May Also Like