Манай сумын төвд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 2.4 км газарт 2.5 тэрбум төгрөгөөр 2 талдаа явган хүний замтай, цементэн хучилттай авто замын ажлын явц 70% тай явагдаж байна. Энэхүү ажлыг олон жилийн турш миний бие санаачлан, хөөцөлдөж улмаар 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Баделхан, Т.Аубакир гишүүд болон аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр 2021 оны Улсын төсөв батлагдахад дэмжигдэж, 2022-2023 онд хэрэгжүүлэхээр Улсын төсөвт тусгагдсан болно. Энэхүү ажлын худалдан авах ажиллагааг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж гүйцэтгэгч компаниар Гранд Рөүд ХХК шалгарч үйл ажиллагааг 2022 оны хавар эхэлсэн ба 2023 онд буюу 07 дугаар сард багтаан дуусгаж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Замын ажил зохих зураг, төсвийн дагуу хийгдэж байгаа ба ард иргэдийн ч байнга хяналтын дагуу хийгдэж байна. Уг ажил сумын хөгжил дэвшилд томоохон хувь нэмрээ оруулж байгаа. Иймд энэхүү томоохон бүтээн байгуулалтыг Улсын төсөвт тусгуулж, хэрэгжилтэд байнга анхаарч ажиллаж байгаа УИХ-ын гишүүд Х.Баделхан, Т.Аубакир гуай нар болон аймгийн удирдлагуудад, замын ажлыг чанарын өндөр түвшинд буюу шинээр замын ажилд ашиглах үйлдвэр байрлуулж санаачлагаатай ажиллаж байгаа Б.Ахынбек захиралтай ГРАНД РӨҮД ХХК-ны хамт олонд нийт сумын удирдлагууд болон нийт Алтайчуудынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрөөс улам их амжилт хүсье.
Сум маань хөгжин дэвшсээр Монголын бусад сумуудын жишиг хэмжээнд хүрч иргэдийн бахархал болж хөгжил дэвшлээр дүүрэн байх болтугай. Хавдисламын Баделхан

