Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын нутаг дэвсгэрт хийгдэх байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлогыг мод тарих үйл ажиллагаатай нягт уялдуулан хэрэгжүүлэх. Сумын хэмжээнд хаврын тарилтаар нийтдээ 10,000 мод тарих тусгай төлөвлөгөө гарган үйл ажиллагааг эрчимжүүлэх, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох чиглэлээр үүрэг даалгавар өгөв.