2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 14:00 цагт Засаг даргын өрөөнд сумын Онцгой комисс хуралдаж, аймгийн Хөдөө аж ахуйн газар болон аймгийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор дараах шийвэрийг гаргалаа.
Үүнд:
1.Онцгой комиссын шийдвэрээр аймгаас татсан 540 уут хорголжин тэжээл болон өнгөрсөн Сумын орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлсэн 400 уут тэжээл, нийт 940 тэжээлийн ирсэн үнэ нь 36.000 /гучин зургаан мянган/ төгрөгөөр 60% хөнгөлж, нэг уут хорголжин тэжээлийг 15000 /арван таван мянгаар/ төгрөгөөр олгох.
2. Өнгөрсөн жилээс үлдсэн сумын орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлсэн 400 боодол шар өвсийг үнэгүй тараах
3. Статистикийн тоогоор багийн Засаг дарга нараас авсан өрхийн судалгааны дагуу Улаанхад багт 210 уут хорголжин тэжээлийг 15000 төгрөгөөр, Шарговь багт 267 уут тэжээлийг 15000 төгрөгөөр, 267 бодол шар өвсийг үнэгүй олгох, Борбургас багт 430 уут хорголжин тэжээлийн 15000 төгрөгөөр тус тус тарааж,
Нийт 907 уут хорголжин тэжээлийн үнэ 13.605.000 /арван гурван сая зургаан зуун таван мянган/ төгрөгийг зөвхөн бэлэн мөнгөөр авах
4. Улаанхад багт өвс, тэжээл хүргэх ажилд бензин шатахууны үнийг орон нутгийн хөгжлийн сангийн Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх зардлаас гаргах
5. Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, 2,3,5 дугаар багуудын Засаг даргаар дамжуулан олгож, цугларсан бэлэн мөнгөөр дахин хорголжин хивэг татаж үлдсэн 1,4 дүгээр багт тараах ажлыг эрчимтэй зохион байгуулахаар шийдвэрлэв.

