Сумын Засаг даргын захирамжаар бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав

Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 16-ний өдөр урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Сумын Засаг даргын захирамжаар бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулан Хар-Бут голын голдирол болон эрэг орчмын хуурай хог хаягдлыг цэвэрлүүлэн, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг зөвшөөрөгдсөн хогын цэгт хүргүүлэн салхинд хийцхээс урьдчилан сэргийлж үнс, шороогоор булуулан ажиллав.
Цэвэрлэгээний арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцсон Бүх байгууллагын төрийн албан хаагчдад болон ард иргэдэд, баярлаж талархсанаа илэрхийлье.
Та бүхэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг хүсье

You May Also Like