Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал баруун бүсийн зөвлөгөөнд бүсийн 30 мянган төрийн албан хаагчийг төлөөлж 700 төлөөлөгч оролцсон ба уг зөвлөгөөнд сумын төлөөлж хууль эрх зүйн мэргэжилтэн Е.Аххундыз, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Нуржауар нар оролцов.
Зөвлөгөөнөөр “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ”, “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж бүтээмж ба технологийн шийдэл, хувь хүний хөгжил сургалт, лекц зохион байгуулагдав.