Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:
- Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
- Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхарт гэх мэт/
- Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт
- Газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар
- Газрын кадастрын зураг эх хувь /үл хөдлөх эд хөрөнгийн тусгагдсан байх/
- Эд хөрөнгийг бүтэн харуулсан фото зураг
- Барилгын давхруудын план зураг
- Барилгын батлагдсан ажлын зураг
- Үүсгэн байгуулагчдын иргэний цахим үнэмлэхийн хуулбар
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар. Шинээр баригдсан болон дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг ГХХБГазраас авсан байна.
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 29140003723 дансанд эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцно./
- Мэдүүлэг гаргах
Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ.
Хоёр. Иргэний бүрдүүлэх баримт бичиг:
- Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
- Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт /
- Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар
- Газрын кадастрын зураг эх хувь /үл хөдлөх эд хөрөнгийн тусгагдсан байх/
- Эд хөрөнгийг бүтэн харуулсан фото зураг
- Барилгын батлагдсан ажлын зураг, схем
- Барилгын давхруудын план зураг
- Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг ГХХБГазраас авсан байна.
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн банк 29140003723 дансанд эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцно./
- Мэдүүлэг гаргах.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ.