Өнөөдөр буюу 2025 оны 05-р сарын 20-ны өдөр хүний эрхийн үндэсний комисс болон аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн “өсвөр үе”-ийн кабинеттэй хамтарсан ажлын хэсэг тус сумд ажиллаа.
Уг ажлын хэсэг нь хүний эрхийн үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь референт Л.Уранчимэг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч К.Майрагүл, мал үржлийн хяналтын улсын байцаагч Б.Ерболат, нэгдсэн эмнэлгийн “Өсвөр үе”-ийн кабинетийн эмч М.Салтанат гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байна.
Дээрх ажлын хэсгийн гишүүд сумын ард иргэд, төрийн албан хаагчид болон ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдад хүүхдийн эрх, өсвөр үеийн сэтгэл зүй, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулав. Мөн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч тус сумд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд нэг бүрчлэн орж үзлэг, хяналт шалгалт хийж хадгалах хугацаа дуусч чанар нь алдсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгах ажлыг тус тус зохион байгуулжээ.



