АЛТАЙ СУМЫН “ОНЫ АВАРГА”-УУД ТОДОРЛОО

Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан сүүлийн 2-3 жилийн хөдөлмөрийн бахдам амжилтаар сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан малчин, саальчин, хадланч, соёлч өрх, салбар бүрийн аваргуудыг “ОНЫ АВАРГА”-аар шалгаруулах уламжлалтай юм. Уг уламжлалын дагуу өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар “ОНЫ АВАРГА”-аар дараах малчин, саальчин, хадланч, соёлч өрх, салбар бүрийн аваргуудыг тодрууллаа.
Үүнд:
1. “Сумын аварга малчин”-аар 1 дүгээр багийн малчид Шапикийн Баят,Каптай Нурбахыт Минавийн Бигазы,Смагулийн Саттиби,Төлегений Өмирзах,Хабылханы Маханбет, 2 дугаар багийн малчин Хөхийн Баярхүү , 3 дугаар багийн малчид Жахайн Серикжан ,Тогталганы Москва,Мүликийн Бахытхан, Хуандахн Тилеуберди, 4 дүгээр багийн малчин Амантайн Семей, Ламжавын Бямбацэрэн, 5 дугаар багийн малчин Дамдинсүрэнгий Гансүх.
2. “Сумын аварга саальчин”-аар 1 дүгээр багийн иргэн Шазейн Ботай,Есентайн Зукар 3дугаар багийн Шамхайн Гүлнар, Каримханы Шынар,
3. “Сумын аварга хадланч”-аар 1дүгээр багийн иргэн Сүхэрлэгийн Семейхан, 3 дугаар багийн иргэн Түгелбайн Хуаныш,
4. “Сумын аварга соёлч өрх”-өөр 5 дугаар багийн иргэн Калимийн Хабыл
5. “Сумын Төр захирганы удирдах Аварга ажилтан”-аар Кабилийн Исламбек /Мал эмнэлгийн тасгийн дарга /
6. “Аварга удирдах ажилтан”-аар Бахытын Жансерик /ЕБ-ын 1дүгээр сургуулийн менежер /
7. “Аварга багш”-аар Камелханы Очирбат /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн химийн багш/, Пүрвээгийн Цэндээ /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх нийгийн багш/
8. “Аварга сурагч”-аар Сакений Султанахмет /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч / Ербахытын Ахниет /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч/
9.Сумын санхүү нягтлан бодох бүртгэлийн Аварга ажилтан-аар Саясийн Юра,/ ЭМТ-ын нягтлан бодогч/
10. “Эрүүл мэндийн байгууллагын аварга сувилагч – аар” Хуандыхын Бердигүл /Эрүүл мэндийн төвийн сувилагч/
11.”СӨБ-ы Аварга багш”- аар Исханы Гүлшат /Хүүхдийн цэцэрлгийн багш/
12. “Соёл, урлагийн салбарын аварга ажилтан”-аар Адилханы Инкарбек,Кеншилегийн Ахтилеу
13. ”Аварга бизнэсмен”-ээр Рыстаны Наранбек
14. “Аварга ажилчин”-аар Хабайын Жандос /Засаг даргын Тамгын газрын манаач/,
15. “Сумын аварга үйлчлэгч”-ээр “ Мүталийн Еркегүл /Эрүүл мэндийн төвийн асрагч/
16. “Сумын аварга хөдөлмөрч иргэн – ээр Тохтауын Бахбер,Сайлауын Нурбол, Солдатханы Хахрасол.
Энэхүү оны аваргаар шалгарсан малчин саальчин, хадланч, соёлч өрх, салбар бүрийн аваргуудын шагналыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цагт Соёлын төвд гардуулах болно. Энэхүү оны аваргууддаа баяр хүргэе! 2024.02.08

You May Also Like