АЛТАЙ СУМЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ХАДЛАНЧ, СОЁЛЧ ӨРХ, САЛБАР БҮРИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

АЛТАЙ СУМЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ХАДЛАНЧ, СОЁЛЧ ӨРХ, САЛБАР БҮРИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.
XVII жарны “Элдэв эрдэнэт ” хэмээх “Модон могой” жилийн босгон дээр Хөдөө аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, ажлын амжилтаараа сум, орон нутагтаа манлайлсан Сумын аваргуудын шагналыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй аварга малчдадаа халуун баяр хүргэж, ажил амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

You May Also Like