Өнөөдөр аймгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга нар оролцож, аймгийн хөгжлийн бодлого, цаашдын зорилтын талаар хэлэлцэн, харилцан санал солилцлоо.
Зөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг дарга Е.Зангар хэлтэс, агентлагийн дарга нар болон сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад чиглэж байна.


