АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН ДАРГА НАР ХАМРАГДЛАА.

Онцгой байдлын газрын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр томилогдсон сумдын удирдах бүрэлдэхүүнд “Гамшгийн тухай ойлголт, гамшгаас хамгаалах тогтолцоо,
гамшгаас хамгаалах тухай хуулиар Засаг дарга нарын хүлээх үүрэг, эдлэх эрх,
2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, ач холбогдол, үнэлгээ хийх аргачлал,
3. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал,заавар, анхаарах асуудал,
4. Галын аюулгүй байдлыг хангах тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зүй
5. Гамшгийн бэлэн байдлыг шалгах хяналтын хуудсыг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, өрх, иргэний бэлэн байдлыг шалгах зааврын танилцуулга,
6. Гамшгаас хамгаалах сургалтын төрөл, 2025 онд сумдад зохион байгуулах сургалт, дадлага,
7. Гамшгаас хамгаалах иж бүрэн, команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах зааврын танилцуулга, хээрийн үүргэвчинд байх зүйлсийн жагсаалт, ач холбогдлын талаар,
8. Байршил тогтоох 3 үгт хаяг буюу “what3word” -ийн талаар
танилцуулах, оролцогчдын гар утсанд суулгах,
9. Онцгой комиссын ажиллах журам, чиг үүрэг” зэрэг сэдвүүдээр танхимын сургалт зохион байгуулж, Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, багаж техник хэрэгсэл болон хүндэтгэл музейн өрөөтэй танилцуулсан.

You May Also Like