Аймгийн ИТХ-ын ээлжит арван наймдугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 04,05-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын 2023 онд нийт хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх
3. 2024 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах
4. Шинээр сургууль, хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай
5. Аймгийн ЦШСГазрын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж шинээр байгуулах
6. Аймгийн нутаг дэвсгэрээс 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох
7. Суат ХХК-ны цалингийн жишгийг тогтоох тухай Уг хуралдаанд хэлэлцсэн асуудал тус бүрд өөрийн санал бодлоо илэрхийлэн Алтай суманд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.
1. Сумын Засаг даргын хувьд санаачлан Сургуулийн өмнөх насны хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс Алтай суманд 2 дугаар хүүхдийн цэцэрлэг шинээр байгуулах шийдвэр гаргуулав.
2. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спорт заалны барилгад их засвар хийх. Төсөвт өртөг 80.0 сая төгрөг
2. Дотуур байрны барилгын их засварын ажлын үлдэгдэл санхүүжилт 43.0 сая төгрөг
3. Алтай сумын зарим айл өрхүүдийг цахилгаанд холбох. Төсөвт өртөг 25.0 сая төгрөг
4. Алтай сумын төвд гүний худаг гаргах. Төсөвт өртөг 19.0 сая төгрөг
5. Шинээр байгуулагдах хүүхдийн цэцэрлэгийн хатуу, зөөлөн эдлэл, түлш халаалт, гэрэл цахилгаан нийт 90.0 сая төгрөг
6. Сумын ЗДТГазарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч нарын компьютерыг шинэчлэх
7. Өвс, тэжэээл бэлтгэх /хуваарь гараагүй/
Мөн аймгийн Замын сангийн хөрөнгөөр 2024 онд Сагсайн гол /Хар муудаа/-д автомашины модон гүүр барих ажлыг хийж хэрэгжүүлэхээр аймгийн удирдлагуудад харилцан тохиролцож ажиллав. Уг ажлын зураг, төсөв хийгдсэн болно.
Дээрх ажлуудыг дэмжиж хамтран ажиллаж байгаа аймгийн удирдлагуудад баярласан талархсанаа илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай