ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ.

Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ”Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах” ажлын хэсэг хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав.
Үүнд: 1. Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
2. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд тодотгол хийж биелэлт нь хангалтгүй байгаа ажлуудын биелэлтэд анхаарч ажиллах.
3. Багийн Засаг дарга нар өөр өөрсдийн багтаа ажиллаж ард иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр ажлын хэсэгт танилцулах
4. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчидтай сэрэмжүүлэг мэдээ хүргүүлэх.
5. Малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд онцгой анхаарч, оторт байгаа малчдад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх.
6. Жирэмсэн эхчүүд болон 0-5 наасны хүүхдийн хяналтыг сайжруулах.
7. Нэгдсэн халаалтын үйл явуулж буй Нур-Төре ХХК-нд нүүрсний нөөцийг улам их нэмэгдүүлэх үүрэг болгов.

You May Also Like