Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа авах, нотлох баримт бичгээс хуулбар хийлгэхэд
- Лавлагаа авагчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хэрвээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш бол өмчлөгчөөс олгосон нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, эсхүл итгэмжлэлтэй байна./
- Өргөдөл, хүсэлт /дэлгэрэнгүй эсвэл хураангуй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ/
- Үйлчилгээний хураамж : – Дэлгэрэнгүй лавлагаа 5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг.
- Хураангуй лавлагаа 1000 төгрөг, Яаралтай бол 2000 төгрөг.
- Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь 500 төгрөг, яаралтай 1000 төгрөг
- Мэдүүлэг гаргах.
/Төрийн банкны 29140003722 дансандтушаана./
Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 5 хоногт бүртгэнэ.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин болон E-Mongolia цахим хуудаснаас авч болно.
Бусдын газар дээр барилга байгууламж барих улсын бүртгэлд бүртгүүлэхэд
- Газар өмчлөгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар
- Газрын кадастрын зураг /эх хувь/
- Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар
- Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
- Үйлчилгээний хураамж : /Төрийн банк 29140003723 дансанд 10.000 төгрөг тушаах/
- Мэдүүлэг гаргах.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.