ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурал эхлэхээс өмнө сумын Засаг дарга аймгийн шуурхай хуралд цахимаар оролцож, аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, хэрэгжилтийг хагуулан ажиллахыг үүрэг болгов. Мөн өнөөдрийн ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.

Үүнд:   1. Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар батлагдсан 2023 оны төсвийг сумын ИТХ-д хуулийн хугацаанд өргөн мэдүүлэх.

2. 2023 оны Газар зохион байгуултын төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хуралд оруулан танилцуулж, хэлэлцүүлэн сумын ИТХ-д хуулийн хугацаанд оруулан батлуулах

3. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ард иргэдээс саналын эрэмбийг Засаг даргын зөвөлийн хуралд танилцуулан хэлэлцүүлж ИТХ-д хуулийн хугацаанд өргөн мэдүүлэх.

4. Мал тооллогын ажлыг хууль тогтоомж, аймгийн Статистикийн хэлтэсээс ирүүлсэн чиглэлийн дагуу чанартай зохион байгуулах арга хэмжээ авах.

You May Also Like