ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв.
Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг дарга шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв.
Үүнд:
1. Эх үүрсийн баярын тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах үүднээс хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх.
2. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангуулан ажиллаж тарьсан модны усжуулалт, арчилгаанд анхаарч ажиллах.
3. Бүх багийн ИНХуралдаан энэ долоо хоногоос эхлэн зохион байгуулагдах тул холбогдох албан тушалтанууд мэдээллээ бэлтгэж мэдээлэл тавах арга хэмжээ авах.

You May Also Like