Өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 17 -ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг даргын орлогч шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:
1. Удирдах, гүйцэтгэх, албан тушаалтнуудын шуурхай хурлыг Мягмар гариг болгон зохион байгуулах
2. Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч болон Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд Засаг даргын захирамжийн дагуу сумын хэмжээн дэх хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх
3. Аймгийн шуурхай хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу багийн Засаг дарга нар угаарын хий хордлод өртөж болзошгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллах
4. Цэргийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх
5. Байгууллагын дарга, захирал, эрхлэгчид аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 захирамжийн хэрэгжилтийг хангаж, сул чөлөөтэй, шинээр бий болсон ажлын байрны мэдэллийг Хөдөлмөр, халамжийн газартай хүргүүлэн уялдаа холбоотой ажиллах
